Унгарын Будапешт хот энэ намар бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг хүлээн авч, амжилттай зохион байгуулаад байна.
Тэгвэл “Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ-нд зориулсан 50 форинтийн мөнгөн зоосыг саяхнаас гүйлгээнд гаргасан бөгөөд эл зоосонд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаярын “Парис-2017” ДАШТ-д хийсэн шилдэг барилдаан, мэхийг мөнхөлжээ.
Гавьяат тамирчин Э.Бэхбаяр Лас Вегас-2015, Парис-2017 ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)