Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Голгүй тэнэг хүн л “Голомт”-ыг сонгодог юм байна

2018-12-26
0
ЖИРГЭХ

Уг нь энэ асуудал анх их холуур босч ирсэн эд. Учир юу гэвэл 2014 онд Алтанхуягийн Засгийн газар унаж, Х.Тэмүүжин Хууль зүйн сайд гэсэн сэтэртэй сүүлчийн өдрүүдээрээ нэгэн баримтыг цахим сүлжээнд тавьсан юм.

Тэр бол “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдоос Д.Дорлигжавт авлига болгон өгсөн гэх 4 сая долларын гүйлгээний баримт байлаа. 4 сая долларын гүйлгээ “Голомт” банкаар хийгдсэн байв.

Тэр үед, одоогоос дөрвөн жилийн өмнө ингэж дуулиан болонгуут “Голомт”-ын Д.Баясгалан, “Алтан Дорнод Монгол” компанийн Тэргүүн дэд захирал асан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаагийн хамт хэвлэлийн бага хурал зарлан гарч ирээд “Би өнөөдөр энд Ч.Бямбаа захирлын хүсэлтээр ирсэн. Ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. “Алтан Дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа Монголын нэлээд томоохон 5-6 компани тус компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед “Алтан Дорнод Монгол” компани бүх лицензүүд өмч хөрөнгүүдээ “Голомт” банкны барьцаалсан. Тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан Дорнод Монгол” компанийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь Т.Ганболд захирал компанийг худалдаж авсан. Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар банкнаас гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар  нэгэн албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч,  хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байна” гэж байлаа.

Өөрөөр хэлбэл, “Голомт”-ын Д.Баясгалангийн энэ үг Х.Тэмүүжиний өдүүлсэн дуулианыг нам дарж чадсан юм.

Тэгвэл саяхан “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд телевизийн ярилцлагад орж “Улс төрийн шантаажаар намайг хэдэн сар шоронд хорьсон. Дорлигжавын дүүгийн данс руу 4 сая доллар шилжүүлсэн нь үнэн” гэж мэдэгдлээ.

Дахиад л дуулиан дэгдэв. Энэ удаад Д.Дорлигжав өөрөө гарч ирж телевизэд ярилцлага өгч, олон баримт үзүүлэн тайлбар хийлээ.

Тэрээр “Яриад байгаа 4 сая долларын тухай түүх ингэж эхэлдэг юм.  Тухайн үед “Алтан Дорнод Монгол”-ын захирал Паушок Монголын Засгийн газартай “Алтны 68 хувийн татвар төлөхгүй би гадаадын хөрөнгө оруулагч” гэж Олон улсын арбитр дээр маргаан үүсгэсэн байдаг. Гэтэл Арбитрын шүүхээс Тогтвортой байдлын гэрээгүй байсан учир төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан.  Тэгээд сүүлдээ Паушок “Монголд юм хийж болохгүй юм байна” гээд компаниа зарахаар шийдсэн юм байна лээ. Яагаад энэ тухай яриад, мэдээд, “байна лээ…” гэж хэлээд байна вэ гэхээр энэ хэрэгт нэр холбогдоод байгаа манай дүү Баатар тэр үед “Голомт” банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан.

Зээл авах гээп хөөцөлдөж явах энэ үед нь “Голомт” банкны захирал Д.Баясгалан “Паушок компаниа зарна гэж байна. Манай банк энэ “Алтан Дорнод Монгол”-оос маш их авлагатай. Авлагаа салгаж авмаар байна. Тэгэхээр би чамд зээл гаргаад өгье. Чи харин Паушокийн компанийг ав” гэсэн юм билээ.Тэгээд   манай дүү, тэр Бямбаатай хамт Москва яваад Паушоктой уулзаж, компанийг нь худалдаж авахаар тохироод төлбөр тооцоо хийх графикаа хийсэн байгаа юм. Паушок, эхлээд 2 сая доллар төл гэсэн болзол тавьсан юм байна лээ. Тэгээд манай дүү “Голомт” банкнаас зээлсэн мөнгөнөөсөө 2 сая долларыг  Паушокт төлсөн. Иймэрхүү байдалтай явж байх үед нь Баясгалан гэнэт зээл өгөхөө зогсоосон. Юу болсон гэхээр  “Паушокийн компанийг бэлэн мөнгөөр худалдаж авах хүн олдлоо” гэсэн. Тэр нь энэ Т.Ганболд. Ясар ч байсан Д.Баясгалан “Бэлэн мөнгөтэй хүн хүрээд ирлээ. Хоёулаа ярьсан юм аа зогсооё” гэж манай дүүд хэлсэн байна лээ.   Нэгэнт банк нь зээл өгөхгүй юм чинь тэгэхээс яахав гээд ингээд зогссон. Тэгээд Т.Ганболд, Д.Баясгалан, манай дүү гурав суугаад “За, би “Голомт” банкнаас урьдчилж зээл аваад, энэ Паушок гэдэг хүнд 2 сая доллар өгсөн. Та энэ мөнгийг буцааж манай данс руу хийгээд “Голомт” банкны өрийг хааж өгнө шүү” гэж тохирсон байдаг. Энэ дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд 2 сая доллар хоорондын тооцоо гэж  Т.Ганболдын компаниас орж ирээд, мөн тэр өдрөө зээлийн төлбөр гээд гараад явсан бичиг байна. Ингээд манай дүү энэ төлбөр тооцоогоо хийгээд бүх юмаа хааж байгаа юм.

Гэтэл сарын дараа манай дүү компанийнхаа дансыг шалгасан чинь дахиад 2 сая доллар өөрт нь мэдэгдэлгүй ороод, гараад явсан байдаг. Тэгэхээр нь 2011 оны 11 дүгээр сарын 14-нд “Голомт” банкны захирал руу албан тоот явуулжээ.  “Манай компанийн данс руу юун мөнгө ороод гарав…” гэсэн утгатай.  Ингээд “Голомт” банк гүйлгээ хийсэн бүх баримтаа шалгаад манай дүүд буцаан нэг хуудас цаас хариу өгсөн байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 08-нд “Пайнеринг” гэдэг Т.Ганболдын компани, “Рекат Монголия” гэдэг компанийн данс руу андуурч 2 сая доллар шилжүүлсэн тул буцаан шилжүүлж өгнө үү гэсэн бичиг ирсэн. Тиймээс буцааж шилжүүлсэн. Ийм юм болсон учир бид танай данснаас буцаан татсан, уучлаарай” гэсэн агуулгатай…

Тэгэхээр энэ Т.Ганболдын яриад байгаа 4 сая долларын 2 сая нь хоорондын төлбөр тооцоо, нөгөөх нь андуурч хийсэн 2 сая долларын бичиг…Үүнийгээ бариад л гүйгээд байгаа юм. Тэгэхээр тэр мөнгийг андуурч манай дүүгийн компанийн данс руу шилжүүлсэн биш үр зориуд хийчихээд андуурсан гэсэн авчихаад бичиг гаргаж, сенсаци үүсгээд байна” гэж ярьжээ. Д.Дорлигжавын тайлбар маш олон асуултад хариулт өгсөн. Бас маш олон асуулт хийгээд асуудлыг дахин босгож иржээ.

Д.Дорлигжав Т.Ганболдыг шантаажилж, дарамталж байгаад 4 сая доллар авсан үгүйг хууль хяналтын байгууллага тогтооно. Тэгэхээр энэ бол тусдаа асуудал юм.

Харин Монголын цөөхөн хэдэн томоохон арилжааны банкуудын нэг “Голомт” банкны үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. “Голомт” банк бол иргэд, байгууллагуудын итгэлийг олж, мөнгийг нь татдаг, түүн дээр хөрөнгө санхүүгээ босгож үйл ажиллагаа явуулдаг. Итгэл, тэгээд мөнгө шүү. 2014 онд “Голомт”-ын Д.Баясгалан энэ 4 сая долларын талаар мэдээлэл хийнгүүт хэвлэлүүд ч, хүмүүс ч дуугүй болсон нь тэрхүү итгэлтэй л холбоотой. “Голомт”-д итгэдэг учраас тэр.

Гэтэл Д.Дорлигжавын ярьснаас үзвэл “Голомт”-ын хөрөнгийг Д.Баясгалан гэдэг захирал нь бие дааж шийдвэр гаргаж, сая сая доллараар нь нааш нь цааш нь болгоод сууж байдаг юм байна. Д.Дорлигжавын дүүд барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байхад л сая сая долларын зээл олгож, гэнэт түүнийгээ буцааж татжээ. Бас нэг ноцтой асуудал гэвэл Д.Дорлигжавын дүүг мэдээгүй байхад дансаар нь 2 сая доллар ороод гарчихсан гэнэ. Юу гэсэн үг вэ. Орон сууцны зээл болгож 40 сая төгрөг зээлэхэд юу болдог билээ дээ.

Харин энэ бүх халхавчны цаана “Голомт”-ын Д.Баясгалангийн шийдвэрээр иргэд, байгууллага, та бидний хадгалуулсан, байршуулсан мөнгө ямар нэг хяналтгүйгээр тоглоомын, бизнесийн хэрэгсэл болоод явж байдаг юм байна.

Ингэхээр “Голомт”-д итгэж болох уу. Хэзээ нэг цагт “Баясгалан захирал тэр хүн рүү бүх хөрөнгийг шилжүүлээд эргэж орж ирээгүй” гэвэл яах вэ. Баталгаа бол алга. Тэгэхээр голгүй тэнэг л  “Голомт”-ыг сонгодог юм байна гэхэд хэтийдэхгүй ажээ.

 

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Иргэн (150.129.140.49)
    Голомт банканд итгэж болохгүй нь ээ.
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Басаг (202.9.44.97)
    За за хадгаламжаа татах болж
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • irgen (103.212.119.238)
    golomt bank yamar ch bai haan banknaas l lav hamaagui deer
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Энэ ч хэтэрнээ (108.60.230.202)
    Өрсөлдөгч банкуудын өдөөн хатгалга байх аа
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.188.231)
    Golomt hadgalamjiin huulga huugiin tootsoloo aviya gehed bolomjgui gedgiig oilgohgui bolohooroo munguu tatsan daa. Ajiltanguud ni tiim teneg yum yridag yum uu esvel tiim luivarchin bank uu Hadgalmjiin huug haragduuldaggui unneeded hugiin bank 2011 onoos hoish haritssangui dee
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (103.229.122.49)
    Яагаад Паушокоосоо мөнгөө авахгүй байгаа юм бэ. Тэд нарын наймаа Ганболдод ямар хамаатай юм. Хуулиар айлгаж байгаад алдагдлаа Ганболдоор төлүүлсэн бололтой
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.42.37)
    Пөөх Рекет Монголия компани гээд л шууд томордог аан
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Bh (202.126.88.38)
    Golomt bol nuuree budsan, uvchtei yalzarsan huuhen
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
    • yahaaraa emegtei huntei zuirlej bgaan?! eregtei hun ch gadnaa gyalantsag dotroo palantsag bdag shd. uuriiguu bas uurchil
      gender
      2018 оны 12 сарын 26
  • Zochin (68.228.29.169)
    Golomt bol luivarchin
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Bataa (106.180.5.4)
    Tor uls ezen ene ulsad alga da Hurelsuh neg tsegtsrleed ogohgui yum baihdaa ulsshig uls toriin har hairtsagnii bodlogotoi boloh yumsan da
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Цэрэн (202.21.127.169)
    Одоо банкууд бие биенээ ингэж муу хэлж харилцагчдыг нь булаадагаа болих хэрэгтэй ш дээ, суусан мөчрөө л хөрөөдөж байгаа хэрэг дээ.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • ссс (202.179.31.42)
    тийм байна. Итгэхэд хэцүү юм байна.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Ганзориг (103.26.193.77)
    Голомт банкны аль олигтой мэдлэн чадвартай олон залуучууд нь сүүлийн 6 сарын дотор гараад эсвэл гадаад эсвэл МСS н шинэ банк руу яваад өгсөн ш дээ.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (203.91.115.252)
    Тэр Ганболд гэдэг нь харин гөлөгнөөд нэг хачин доошоо харж яриад байхын билээ.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • zpchin (66.181.161.127)
    duu ni kompani hudaldaj avch bhad hajuunaas ni hun orj ireed avahad duugai bna gej bhgui ee zeelee zogsoono gedeg ni duud ni hund tsohilt bolson bgaa 2 say doolloriig ni erguulj tuluud daraa ni Ganboldiig horij bgaad 2say dollor avchihsan ym bish uu
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.182.27)
    Би ч 2011 онд Голомт-д байсан 2 дансаа хаалгаад гарсаан
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Энэ Дорлигжав, Баясгалан 2 гэж ямар ч үнэмшилгүй (192.82.65.56)
    Энэ Дорлигжав, Баясгалан 2 гэж ямар ч үнэмшилгүй логикгүй ҮЛГЭР ярьж байна. Голомт банк үйлчлүүлэгчийнхээ дансанд 2 сар доллар "андуураад" орсныг мөн дансны эзэнд нь хэлэлгүй шууд аваад гаргаад ч гэх шиг ёооооооо, болиод өгөө, Монголчуудыг битгий доромжил!! Дорлигжав албан тушаалаа ашиглан Ганболдыг шантаажилж 4 сая доллар авсан гдэг нь ТУН ОРТОЙ харагдаж биана. Огт мөнгөгүй Дорлигжавын дүү 30$ сая долларын үнэнтэй Алтан Дорнодыг авах гэж эхлээд 2$ сая доллар Голомтоос зээлсэн ч гэх шиг, дараа нь нэмэж зээлхээр төлөвлөсөн ч гэх шиг!!!! Энэ бол ШУУД Л төлөвлсөсөн ЛУЙВАР шүү дээ!!! Паушокоос компанийг нь ДЭЭРЭМДЭХ механизм байсан чинь Ганболд түүнийг нь таслаад бэлэн мөнгөөр Алтандорнодыг авсан нь Дорлигжав, Баясгалан 2-ын ДЭЭРЭМИЙН Төлөвлөгөөг нураасан бололтой гэж ойлгогдож биан даа хө.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.176.183)
    Энэ Баясгалан юу ч хийхээс буцахгүй хүн шүү!!! Харин хуулийн байгууллагад баригдахаас үхтэлээ айдаг, аймхай золиг!!! Гэхдээ яагаад ч юм, хэргээс мултраад л гарчихдаг нөхөр дөө!!!!
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • naranbayar (66.181.161.52)
    Golomt sain bank
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
    • яг тийн
      2018 оны 12 сарын 26
    • Дорлигжав, Баясгалан 2-ын ДЭЭРЭМИЙН Төлөвлөгөөг нураасан бололтой гэж ойлгогдож биан даа хө.
      Энэ Дорлигжав, Баясгалан 2 гэж ямар ч үнэмшилгүй логикгүй ҮЛГЭР ярьж байна. Голомт банк үйлчлүүлэгчийнхээ дансанд 2 сар доллар "андуураад" орсныг мөн дансны эзэнд нь хэлэлгүй шууд аваад гаргаад ч гэх шиг ёооооооо, болиод өгөө, Монголчуудыг битгий доромжил!! Дорлигжав албан тушаалаа ашиглан Ганболдыг шантаажилж 4 сая доллар авсан гдэг нь ТУН ОРТОЙ харагдаж биана. Огт мөнгөгүй Дорлигжавын дүү 30$ сая долларын үнэнтэй Алтан Дорнодыг авах гэж эхлээд 2$ сая доллар Голомтоос зээлсэн ч гэх шиг, дараа нь нэмэж зээлхээр төлөвлөсөн ч гэх шиг!!!! Энэ бол ШУУД Л төлөвлсөсөн ЛУЙВАР шүү дээ!!! Паушокоос компанийг нь ДЭЭРЭМДЭХ механизм байсан чинь Ганболд түүнийг нь таслаад бэлэн мөнгөөр Алтандорнодыг авсан нь Дорлигжав, Баясгалан 2-ын ДЭЭРЭМИЙН Төлөвлөгөөг нураасан бололтой гэж ойлгогдож биан даа хө.
      2018 оны 12 сарын 26
    • teneghen naranbayart
      Ха ха. Удахгүй дампуурах гэу байгаа банк. Тиймээс яаралтай хадгаламжуудаа татаж авцгаа.
      2018 оны 12 сарын 26
  • Ochgerel (202.179.25.21)
    Bank ingej businessiin asuudald khutgaldakh yosgui sh dee!!!!
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Атаархал (202.179.25.233)
    За болиорой Голомтыг гүтгэхээ. Хамгийн сайн байгаа банканд атаархаж байгаа юм уу танай сайт.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК