НӨАТ-ын сугалааны буцаан олголтын өнгөрсөн 2018 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цаг хүртэл үргэлжилнэ.
НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.
Тэгвэл 2017 онд нийт 272.697.943 баримт хэвлэгдэж, иргэд 169.370.846 баримтыг е-баримтын системд бүртгүүлэн баталгаажуулсан байна. Тэдгээрээс 6117 иргэний мэдээлэл алдаатай байсан тул нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монголбанкнаас гүйлгээ хийх явцад буцаагджээ. Мөн сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс буруу, эзэмшигчийн нэр зөрсөн зэрэг алдаа гарсан байна.
Л.Сайнаа