Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт “Үлэг гүрвэлийн чулуужсан яс зарна” гэсэн мэдээллийн дагуу хяналт, шалгалт явуулжээ.
Шалгалтын явцад 80 сая жилийн настай үлэг гүрвэлийн ясыг Улаанбаатар хотын харьяат Г, Өмнөговь аймгийн харьяат М нар нь бусдад худалдан борлуулах гэж байсныг илрүүлсэн байна. Үлэг гүрвэлийн ясыг Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнд өгч шинжлүүлэхээр болсон байна.
Иргэдэд түүхийн үнэт зүйл болон үлэг гүрвэлийн яс зэргийг гар дээрээс худалдан авах, бусдад худалдсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Л.Сайнаа