Австралийн Элчин сайд ноён Жон Лантри нутаг буцаж байгаатай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Австралийн Элчин сайдын яам манай улсад 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нээгдэж байсан бөгөөд тэрбээр анхны элчин сайдаар нь томилогдон ажилласан юм.
Уулзалтын үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Жон Лантри хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” гэдгийг цохон тэмдэглэлээ. Мөн Элчин сайдын хичээл зүтгэлээр Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр тав хүртэлх жилээр сунгагдаж, жилд 35-аас доошгүй оюутан хамрагдаж байгаа юм байна.
Б.Лхам