Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс энэ сарын 23-ний өдрийн 12 цагт шүүх хуралыг зарлалаа.
М.Сономпилд холбогдох хэргийг нэхэн сануулбал, тэрбээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” ДЦС болон станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон юм. Ингэхдээ “Хөгжлийн банк”-наас дээрх тендерийн санхүүжилтийг авсан болох нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, яллагдагчаар татагдсан нь энэ юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (2)