Сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч ирэх сарын 18-ныг хүртэл шүүх хурлыг хойшлууллаа. Тодруулбал, шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч яллагдагч М.Сономпилын өмгөөлөгч Б.Доржсүрэн “Шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх хойшилсон байна. М.Содномпилд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” корпорацид давуу байдал олгож, Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан, Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан гэх хэрэгт буруутгагдаад буй. Түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаартус тус яллах дүгнэлт үйлдсэн энэ юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (2)