Япон улсад хөгжөөн дэмжигчдийн спортын “Japan open” олон улсын тэмцээн ид өрнөж байна. Энэ тэмцээнд Япон, Монгол, Хятад, Солонгос, Тайвани зэрэг шар тивийн хүүхэд багачууд өрсөлдөхөд манай охид медалийн тавцанд хоёронтоо гарлаа гэсэн сайхан мэдээ ирлээ.
Тухайлбал өчигдөр хип хоп бүжгийн төрөлд алтан медаль хүртсэн бол өнөөдөр freestyle pom төрөлд хүрэл медалиар энгэрээ чимжээ. Ийнхүү Наран улсад болсон олон улсын тэмцээнээс монгол охид бүжгийн спортын төрлөөр алт, хүрэл медаль хүртснээр мэргэжилтнүүдийн анхааралд өртөж, гадныхныг гайхшруулж байна. Баг тамирчдыг Т.Мичидмаа, Б.Насанбурмаа, Г.Алтанзаяа нар дасгалжуулжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)