МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 25-нд хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ.
Гэвч МҮОХ-ны гишүүн Энэбишийн Мөнх-Очир Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2017.03.24-ний өдрийн Сонгуулийн комиссын МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэнг сонгосон тогтоолыг хүчингүй болгуулах, МҮОХ-ны сонгуульд нэр дэвшигчдээс Д.Загдсүрэнг эс тооцвол хамгийн олон санал авсан Э.Мөнх-Очирыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон тухай шийдвэр гаргахыг даалгуулах тухай“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг үндэслэн тус хэрэг дээр ажиллаж буй түүний өмгөөлөгч нь МҮОХ-ны Гишүүдийн хурлыг уг хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хуралдуулахгүй байлгах арга хэмжээг авахуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Тиймээс ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүсэлтийг хүлээн авч энэ сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/01140 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамжийг гаргасан байна.
Тус захирамжаар “МҮОХ-ны 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр товлогдсон Гишүүдийн хурлыг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хуралдуулахгүй байхыг МҮОХ-нд даалгасан”-ы улмаас Гишүүдийн хурал хойшлогдсон байна. МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг Гишүүд та бүхэнд жич хүргэх болно.
Б.Жаргал