БНХАУ-ын Эрээн хотод Монгол, Хятадын талбайн теннисний нөхөрсөг тэмцээн болжээ. Тэмцээнд Монголын талбайн теннисний холбооны гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр ахлагчтай баг болон "Хавай" теннисний клубынхэн эх орноо төлөөлөн оролцсон байна. Энэ тэмцээний багийн төрөлд Монголын нэгдүгээр баг түрүүлж, Эрээн хотын нэгдүгээр баг хоёрт оров.
Мөн холимог хосын төрөлд Р.Эрдэнэбатат-Али нар түрүүлж, Д.Гэрэл-Монголхүү нар дэд байрт оржээ. Энд нэмж хэлэхэд Фанг ерөнхийлөгчтэй Эрээн хотын теннисний холбоо нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны 2018 оны теннисний шилдэг холбоогоор шалгарсан аж.
Б.Жаргал