NBA-ийн 2018-2019 оны улирлын бүх оддын тоглолт Шарлот хотод болох билээ. Энэ удаагийн бүх оддын тоглолтонд оролцох өрнөд, дорнод бүсийн гарааны бүрэлдэхүүн зарлагдлаа.
Өрнөд бүсээс:
- Лэброн Жэймс
- Кэвин Дурант
- Пол Жорж
- Жэймс Хардэн
- Стефен Көрри
Дорнод бүсээс:
- Яннис Антэтокунмпо
- Жоэл Эмбийд
- Кавай Леонард
- Кэмба Уокэр
- Кайри Ирвинг нар нэрлэгджээ.
Ирэх баасан гарагт буюу хоёрдугаар сарын 1-нд бүх оддын тоглолтын сэлгээний бүрэлдэхүүн зарлагдах бөгөөд хоёрдугаар сарын 8-нд драфт явагдах аж.
Мөн Шарлот хотод болох бүх оддын тоглолтын тоглогчдийн өмсгөл бэлэн болжээ.
А.Сүх