Японы Ямагата хотод тэшүүрийн олон улсын тэмцээн болж, Монголын тэшүүрчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцов. Зөвхөн ахмадын ангилалд өрсөлдөөн өрнөсөн тус тэмцээнд ОУХМ Л.Алтанцэцэг, Н.Эрдэнэтуяа, спортын мастер Б.Жалбаа, С.Ганбат, Д.Отгондулам, Б.Дэлгэрмөнх нарын тамирчид өрсөлдсөн байна. Манай тамирчид медальт байрт шалгараагүй ч бүгд өөрсдийн нас, зайд улсынхаа дээд амжилтыг шинэлчилсэн юм. Энэ тэмцээний хамгийн ахмад Б.Жалбаа гуай 500 метрийн зайд 59.65 цагийн амжилтаар гүйсэн байна.
Энэ нь Монгол Улсын дээд амжилт болон бүртгэгджээ. Нас бол тоо гэдгийг олон улсын тэмцээнд харуулж, залууст үлгэр дууриалал болж яваа Б.Жалбаа гуай 77 настай юм.
Б.Жаргал