Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт энэ сарын 27-нд WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан Доминикан улсын боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдах билээ. Тэдний тулаан 17.000 хүний суудалтай "Barclays Center” ордонд болно. Н.Төгсцогт-Маррерогийн хэн ялсан нь IBO буюу International Boxing Organization холбооны 57.2 кг-ын жингийн Дэлхийн аварга цол, бүсийг эзэмших юм.
Тэгвэл дөнгөж саяхан хоёр боксчны тулааны өмнөх хэвлэлийн хурал болж өндөрлөжээ. Уламжлалт хэвлэлийн хурлаас хоёр боксчны сэтгэл зүйн бэлтгэл хэр байгаа харж болох бөгөөд манай гавьяат өөртөө тун итгэлтэй байгаа нь харагдаж байлаа. Ингэж харц тулах нь нэг ёсондоо сэтгэл зүйн тулаан гэж хэлж болох.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)