зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ: С.Баяр болон Ч.Сайханбилэг Монголд байгаа

2019-1-25
0
ЖИРГЭХ

АТГ-аас 2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол өнгөрөгч 2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Үүнд,

  • Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, 
  • Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай,
  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,
  • Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан  Б.Оюундэлгэр,
  • НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга,
  • Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,  
  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо,
  • Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,
  • Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын,
  • Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,
  • ДЦС-4 ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Түүнчлэн мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Эдгээр хэргээс Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч Н.Батбаяр шинэ өмгөөлөгч авсан тул шүүх хурал ирэх сарын 15-ныг хүртэл хойшлоод буй. Тэгвэл М.Содномпилд холбогдох шүүх хурал ч гэсэн удаа дараа хойшлогдсон юм.

АТГ өнгөрсөн онд авлигатай холбоотой гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн тоо, ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан эрүүгийн 12 хэрэгт ТЕГ, ЦЕГ-тай хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгүүдийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцыг тухай бүр хэлэлцэн чиглэл өгч ажилласан гэв. Ингээд хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг товчхон хүргэе.

-Оффшор бүсээс орж ирсэн мөнгөний тухай тодруулж болох уу?

-АТГ мөрдөн шалгах хэлтэст оффшор бүсэд данстай иргэдийн мэдээлэл задарснаас хойш дөрөв дугаартай хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ бүсэд мөнгө хадгалах нь бүхэлд гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэхдээ мөнгө болгоныг хөөн шалгаж байгаа.

-“Голомт-ын Ч.Даваанямыг баривчлан саатуулсан. Энэ талаар?

-1 дугаартай хэрэг дээр Монгол Улсад нэлээд том хоёр аж ахуйн нэгжийн дансаар удаа дараа мөнгө угаасан байж болзошгүй. Цаана нь ямар зориулалтаар мөнгө орж ирсэн, албан тушаалтан байгаа эсэх нь мөрдөн шалгалтаар тогтоогдоно.

- С.Баяр, С.Баярцогтын хэрэг юу болж байна вэ?

-Оффшортой холбоотой С.Баярын хэрэг, С.Баярцогттой холбоотой хэрэг дээр Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө гаднын хөрөнгө оруулагч компаниас хувьцаа эзэмшсэн, гэрээ байгуулагдсаны дараагаар хувьцааны үнэ өсөхөд зарж борлуулан их хэмжээний мөнгөтэй болсон нь албан тушаалаа ашигласан хэрэг гэж үзэн шалгаж байгаа.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэрийн дансаар ЖДҮХС-гаас гарсан мөнгө орсон тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар?
-ЖДҮХС-тай холбоотой асуудалд мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн шалгаж байгаа. 1.031 төсөл хөтөлбөр ирсэн юм билээ. 216 иргэн, хуулийн этгээд санхүүжилт авсан. Үүнийг АТГ шалгаж байна. Төсөл хөтөлбөрөөс зээл авсан аж ахуйн нэгж, иргэн бүрийг хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. УИХ-ын гишүүний эхнэр зээл аваад түүнийгээ зориулалтынх нь дагуу хэрэглэсэн бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Харин зээл авахад албан тушаалтан нөлөөлсөн бол шалгана. Энэ асуудалд ялгаж салгаж хандах ёстой. Бид шалгалтын хүрээнд ЖДҮХС-гаас зээл авсан төсөл бүрийг шалгаж байгаа.

-“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад баригдсан, 87 орон сууцтай гэх мэдээлэл байгаа?
- Хахууль авсан хэмжээ нь 500 сая төгрөг биш. Албан ёсны бүртгэлтэй гурван орон сууцтай. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа. Мөн “Стандарт Банк”-наас ЖАСТ групп зээл авсан гэх зургаан хүнтэй холбогдолтой хэрэг шүүхэд шилжсэн.

-ЖДҮХС-гийн асуудалд УИХ-ын 43 гишүүн холбогдон шалгагдаж байгаа гэсэн. Энэ тоо яг хэд вэ?
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогүй, шалгагдаж байгаа хэрэгт нэр заан хэлэх нь хуулиар хориотой. Харин УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан. Одоогоор хоёр гишүүн нь тогтоолтой танилцсан.

-С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа. С.Баярыг гадуур шалгаж байгаа гэсэн. Ч.Сайханбилэгийг гадаад улс руу явсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр үзэглэсэн гэрээтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Санхүүгийн болон мэргэжлийн албанаас бүрдсэн шинжээчдийн баг ажиллаж байна. Яллагдагчаар татан шалгаж байгаа нэр бүхий зургаан хүнээс байцаалт авсан. Хилийн хоригтой учир гадаад улс руу зорчоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцтай танилцаад шаардлагатай гэж үзвэл хувийн батлан даалтад гаргадаг.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулжээ
Г.Баясгалан: УИХ-ын гишүүдийг хуралдаад сурчихсан гэж ойлгоод байсан
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан шүгэл үлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (185.39.141.99)
    s.bayr baigaa yu vgvi yu hench asuugaagvi yum san .. naad lalaruudaa shvvn taslaj heregiig ni ilchlen hohorliig tuluul gej ard tvmen hvsch baigaa yumsan .ajliinhaa zorilgiooo ch medehgvi shahaaniii malnuud hudlaa muuruuud... c.bayriin ohid geh yanhanuud yaahaaraa mongoliin baylagaar garaa ugaan gadaadad dur hanan oriloh gej ????
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Атгынхан (66.181.161.32)
    Та нар сБаяр дСугар ЧГанзориг Батхүү нарын хэргийг шалгаж чадсаныхаа дараа юм ярь
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • trtr (45.117.35.4)
    muu nertei yavsnaas .... ed uursdiiguu amidarch baina gej boddog l baih daa
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Баярцогт гадагшаа өөр хүний пасспортоор зугтах гэж байгаад ХИЛ дээрээс баригдсан гэсэн шүү. Угаасаа хил дээр хориг тавьсан байгаа юм билээ. (192.82.65.56)
    Баярцогт гадагшаа өөр хүний пасспортоор зугтах гэж байгаад ХИЛ дээрээс баригдсан гэсэн шүү. Угаасаа хил дээр хориг тавьсан байгаа юм билээ.
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
    • zochin
      Harsan yum shig hudlaa yarih yum aaa
      2019 оны 01 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 24 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 25 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 47 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 16 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК