“Лондон-2012” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий дөрвөн алт, хошой хүрэл медальт АНУ-ын нэрт бөх Жордан Барроуз энэ өдрүүдэд манай хойд хөршийн Красноярскт болж буй Иван Ярыгиний дурсгалд зориулсан дэлхийн чансааны оноо олгох Гранпри тэмцээнд оролцож байна.
Өдгөө 30 настай Барроуз Красноярскт жин өгсч, 79 кг-д зодоглох юм. Тэрбээр Красноярскт анх удаа оролцохоос гадна 2011 оноос хойш өөр жинд зодоглох гэж буй анхны тохиолдол нь болж байна.
Б.Жаргал