Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн буудлагын шинэ төвд болов. Энэ бол цомын цуврал тэмцээний эхнийх нь юм. 10 метрийн гар бууны төрөлд 80 гаруй тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 234.9 оноогоор нэгдүгээр байр эзэлжээ.
Өдгөө 40 настай О.Гүндэгмаа баатар буудлагын тиренд гараагүй удсан ч зангарга зааж түрүүлснээр дүү нартаа харих болоогүй гэдгээ харууллаа. Удаах байрт Т.Баярцэцэг, Г.Хэрлэнцэцэг нар орсон байна. Харин эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Э.Даваахүү түрүүлж, Ш.Буянзаяа, П.Тэргэл нар удаалжээ.
Б.Жаргал