Тайландын улсад триатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, манай арав орчим тамирчин өрсөлдөж байна. Энэ оны цомын аварга шалгаруулах ууган тэмцээний залуучуудын элит спринт гараанд эх орноо төлөөлөн уралдсан Г.Амарсанаа гуравдугаар байрт шалгарчээ. Энэ амжилт түүний хувьд Азийн цомоос хүртэж буй анхны хүрэл медаль болов. Г.Амарсанаатай мөр зэрэгцэн энэ төрөлд өрсөлдсөн П.Ханмөнх зургадугаар байрт хурдалсан байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)