Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн гран при тэмцээн хоёр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эмэртэйчүүдийн 59 кг-ын жинд Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий алт, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг ОХУ-ын Зелфира Садраддиноваг 7:4-өөр ялснаар манайхны хоёр дахь, өөрийнхөө дөрөв дэх медалиа хүртэв. Тэрбээр Красноярскт гурван өөр жинд (2014 онд 53 кг-д хүрэл, 2015 онд 55 кг-д мөнгө, 2017 онд 55 кг-д хүрэл, 2019 онд 59 кг-д хүрэл медаль хүртсэн) медаль хүртээд байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)