Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё 14 дэх өдрөө үргэлжилж байна. Хамгийн сонирхолтой үе дээр ёкозүна Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас өнжив. Ингэснээр тэргүүлэгч бөх Тамаваши Б.Мөнх-Оргилын сэтгэл зүйн дарамт 50 хувиар буурсан гэхэд хилсдэхгүй. Тамаваши энэ өдөр Айояаматай давснаар түрүүлэхэд нэг алхам дөхөв. Түүний араас нэхэж буй сэкиваке Такакейшо Окиноумиг давсанаар тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ. Тамаваши Б.Мөнх-Оргил маргааш маэгашира Эндотой барилдана. Хэрэв манай бөх давбал эзэн хааны цом хүртэх юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)