Мэргэжлийн боксын рингэд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдлаа. Арванхоёр раунд туталдаж гавьяат тамирчин Н.Төгсцогт илт давуугаар ялалт байгуулж аварга боллоо.
Мэргэжлийн бокс руу орсон цагаасаа хойш 10 тулаан хийхдээ 9-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчийн боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт Олон улсын боксын холбоо (International Boxing Organization)-ны featherweight буюу хөнгөн жингийн 57,2 кг-ын эзэнгүй байгаа аваргын дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдсан юм.
Сонирхогчийн бокст өсвөр наснаасаа өөрийн нэрээ тод үлдээж, 130 орчим тулаан хийсэн King Tug буюу Н.Төгсцогт 2012 оны Бээжингийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрээр 2014 оны Инчеоны Азийн наадмын дараа АНУ-ыг зорьж, мэргэжлийн бокс руу шилжсэн билээ.
Түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Марреро 29 настай. Мэргэжлийн бокст 25 тулаан хийснээс 23 ялж, хоёр ялагджээ. Марреро 23 ялалтынхаа 17-г хүнд цохилтоор авсан аж.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)