Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Ч.Батзоригийн хүү Асахирюү Б.Дэнзэнсамбуу бэртэл гэмтлийн улмаас мэргэжлийн сүмогоос зодог тайлахаар болсон байна. Б.Дэнзэнсамбуу Японы “Тоттори Жёохокү” ахлах сургуулийг төгсч, Тоттори мужийнхаа Биеийн тамир, спортын төвд ажиллаж байжээ. Өдгөө 23 настай Б.Дэнзэнсамбуу гурван жилийн өмнө Асахияма дэвжээнд элссэн юм. Монголд байхдаа жүдо бөхөөр хичээллэдэг байсан бол 2014 онд Японы дунд сургуулиудын тэмцээнд багаараа алт, хувиараа хүрэл медаль хүртэж байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)