Энэ сарын 26-ны өдрийн 11.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг тээвэрлэж явсан автомашин осолджээ. Тодруулбал, хоригдлууд мод бэлгэхээр явж байхдаа ийн осолдсон бөгөөд ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад иргэн гэмтсэн нь үнэн гэлээ. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад “Хараахан мэдээлэл нэгтгэгдээгүй байна. Хурлын дараа мэдээлэл аваад хариу өгье” гэлээ.
Шинэ Эрүүгийн хуульд батлагдсантай холбогдуулан хорих ангиудыг хаалттай, нээлттэй гэж хоёр ангилдаг болсон. Хаалттай хориход онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсвэл өмнө нь хорих ял эдэлж байсан буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтанууд ял эдэлдэг юм байна.
Хэргийн талаар бид эргэн сурвалжлах болно.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)