“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээнээс манай баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, 11 хүрэл медальтай эх орондоо ирлээ.
Красноярск хотод болсон г тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Болгар, Беларусь, БНХАУ, Турк, Герман, Йордан, Румын, Казахстан, Узбекистан,Унгар, Туркменистан, Норвеги зэрэг 17 орны 187 тамирчин 10 жинд өрсөлдсөн байна. Манай улсаас Красноярскийн дэвжээнд 50 орчим бөх тамирчин зодоглосон юм.
Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Э.Даваанасан мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Н.Насанбуян, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг- спортын мастер Э.Бямбадорж, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д ОУХМ З.Болортунгалаг, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-д “Алтай” констракшн, Төмөр замын Цагдаагийн газрын тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медаль тус тус хүртлээ.
Сэтгэгдэл (1)