Энэ жилийн сар шинийн барилдаан Бөхийн өргөөнд болох талаарх мэдээлэл бөх сонирхогчдыг баярлуулаад байв. Гэвч уг мэдээлэл ташаа ажээ.
Тодруулбал, сар шинийн баярт зориулсан барилдаан "Буянт-Ухаа Спортын ордон"-д зохион байгуулагдах тов эцсийн байдлаар гарчээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлж байна.
Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд барилдаан хоёрдугаар сарын 4-ны өдөр буюу битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм.