Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан өнөөдөр болов. Энэ барилдаанд улсын харцага Б.Одгэрэл, Б.Бат-өлзий, Ш.Мөнгөнбаатар нарын улс, аймгийн цолтой 64 бөх хүч үзжээ. Барилдаанд ЗХ-ний 034- р ангийн бөх дэслэгч, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж ,ЗХ-ний 120-р ангийн бөх дэслэгч улсын начин Ц.Чимиддорж үзүүрлэсэн юм.
Харин их шөвөгт харцага Б.Одгэрэл, аймгийн арслан Х.Цогтгэрэл нар шалгарлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)