УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13.30 цагаас хэлэлцэнэ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал гаргаж, шилжүүлсэн.
Хэрэв шүүхээс уг саналыг хүлээн авбал УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг 13:30 цагаас эхлэн 30 хоног цагдан хорих юм. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.