Яг одоо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол Улсын 2018 оны шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийж байна. Уг хурлаар эрүү, иргэн, захиргааны хэрэг тус бүрээр улсын хэмжээнд нийт шийдвэрлэсэн хэргийн тоо, өссөн, буурсан үзүүлэлтүүд, гэмт хэргийн төрөл зүйл тус бүрээр нарийвчилсан тайлан мэдээг мэдээлж буй. Тэгвэл өнгөрөгч 2018 онд хүчингийн гэмт 47.6 хувиар, хар тамхины хэрэг 50.6, дээрэм 62.7 хувиар өссөн бол хүн амины хэрэг буурсан байна. Шүүхийн статистик мэдээг бид тун удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно.
Г.Нацаг