Энэ сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” түүхий эдийн зах орчимд саарал өнгийн “Тоёота карина” маркийн тээврийн хэрэгслээр нэн ховор амьтаны жагсаалтанд орсон хүрэн баавгайн арьс, толгой зэргийг тээвэрлэж явсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Уг гэмт хэргийг Дорнод аймагт оршин суух хаягтай этгээдүүд үйлдэж, Улаанбаатар хот руу тээвэрлэн бусдад худалдаалах гэж байгаад ийн баригдсан байна.
Хууль бусаар ан агнасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл зааснаар 5400-27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна. Дээрх гэмт хэргийг мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний үеэр илрүүлжээ.
Г.Эрдэнэ