Даамын спортын төрлөөр тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт мандуулж, онцгой гавьяа байгуулсан С.Мөнх-Эрдэнэ хүү Ханбогд сумын Хүндэт иргэн болжээ. С.Мөнх-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, Ази тивийн аваргаас гурван алтан медаль хүртсэн юм. Мөн улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрөв түрүүлж, бусад тэмцээн уралдаануудаас 52 алт, 24 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн нь түүнийг хэр чансаатай тамирчин болохыг илтгэнэ.
Б.Жаргал