"Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай" тогтоолын төслийг өчигдөр Засгийн газраар хэлэлцэж баталлаа.
Учир нь 1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр нийт 40 орчим хүүхэд амь насаа алдсан байдаг. Тодруулбал, 2017 онд 394 хурдан морины уралдаан болж 629 хүүхэд мориноос унасан хэрэг гарчээ. Үүнээс 159 нь бэртэж, гэмтэн, гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд нь амь насаа алдсан байна. Мөн өнгөрсөн жил нийт 491 уралдаанд 11 мянга гаруй хүүхэд оролцсоноос 661 нь мориноос унаж, 98 хүүхэд бэртэж, гэмтсэн тоо гарчээ. Үүнээс хоёр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, амиа алдсан тохиолдол нэг гарсан бол 2019 он гарсаар нэг хүүхэд сунгааны үеэр моринд дайруулж амиа алдсан хэрэг гарсан юм. Тиймээс өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааныг бүрмөсөн хориглосон шийдвэр гаргалаа.