"Урвуулагч хэмээх" шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан аймгуудын барилдаан болж байна. Анхдагч, алдартны өлгий Булган аймгийн Цагаан сарын барилдаан өчигдөр болж, хүчит 64 бөх зодоглоход Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, аймгийн арслан Х.Цогтгэрэл үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Э.Сумъяабат, харцага Т.Дүгэрдорж нар шалгарчээ.
Б.Жаргал