Швейцар улсын Цюрих хотод Монгол Улсыг сурталчлах аялал жуулчлалын үзэсгэлэн өчигдөр эхэлж, ханагар сайхан бөхчүүд, хацар гоо бүсгүйчүүд маань оролцож байна. Үзэсгэлэнгийн гол хэсэгт байрлах чамин хээ угалзтай гэрийг сүндэрлүүлэх гурван хүчтэн бол улсын арслан П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, Төв аймгийн арслан Д.Хүдэрбулга нар юм.
Энэхүү үзэсгэлэнд саатан морилсон хэн бүхэн манай хүдэр чийрэг хүчитнүүдийн үлэмж бие, үндэсний өмсгөлийг хараад харц салгахгүй сонирхож байгаа сурагтай. Энэ үзэсгэлэнг маш үр дүнтэй болж байгаа гэж хэлэх хүн олон байна. Цагаан сарын барилдаан дөхсөн энэ өдрүүдэд Монголынхоо биет өв, ёс заншилыг дэлхийд сурталчлах үйлст биечлэн оролцож буй жудаг төгөлдөр бөхчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)