Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор футзалын "Үндэсний цом-2019" тэмцээн өчигдөр (1.22-1.30-нд) өндөрлөв. Энэ тэмцээнд Баян-Өлгий аймгийн баг алтан медаль хүртсэн байна. Тус аймгийнхан бокс, бөх гэлтгүй багийн спорт тэр дундаа хөлбөмбөгийг хүүхэд залууст сурталчлан таниулж, хөгжүүлэх үйлст өндөр хувь нэмэр оруулж байгаагийн бодит үр дүн нь энэ алтан медаль юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Мурат 21 аймгаас авьяас чадвараараа манлайлсан баг тамирчидаа хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Д.Мурат гишүүн баг тамирчдад амжилт хүсч мөнгөн шагнал гардуулсан бөгөөд цаашид дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
Б.Жаргал