зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Урангэрэл: Өнгөрсөн онд 100 гаруй бүтээлд патент олгосон

2019-2-03
0
ЖИРГЭХ

Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэлтэй ярилцлаа.

 

-Оюуны өмчийн газраас иргэдэд оюуны өмчийн бүтээлийн талаар ойлголт, мэдлэг өгөхийн тулд яаж ажиллаж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-С.Ганзориг: Оюуны өмчийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд энэ талын мэдлэг, мэдээлэл өгөхөөр сурталчлах ажлыг эрчимтэй хийж байгаа.

-Оюуны өмчийн бүтээлийг хамгаалахад хуулийн орчин нь баталгаатай байж чадаж байна уу?

-С.Ганзориг: Манай улс оюуны өмчийг хамгаалахад хууль, эрх зүйн хувьд хангагдсан. Гэхдээ мэдээж нийгмийн харилцаа, түүнд нөлөөлж буй мэдээлэл технологийн хөгжилөөс хамааран зарим хуулийн заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа л даа. Оюуны өмчийг хэрэгжүүлдэг гурван хууль бий. Патентын тухай хууль, барааны тэмдэг, газар зүйн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнэд хамаарагдах тухай хууль гэж байдаг.

Харин энд нэг зүйл тэмдэглэхэд Оюуны өмчийн нэг салбар болох аж үйлдвэрийн өмчийн тухай хүн тэр бүр мэдлэггүй  байдаг. Уг нь энэ нь хүмүүсийн хэрэглээний бүхий л зүйлийг хамгаалдаг юм. Тухайлбал гар утас оюуны өмчийн бүхий л обьектийг агуул байдаг. Жишээ нь: бидний ярьж заншсанаар лого нь барааны тэмдэг, гадаад хэлбэр хийц өнгө өнгөний хослол нь бүтээгдэхүүний загвар /дизайн/, гар утсыг бүтээсэн шийдлийг нь нэмсэн бол шинэ бүтээлийн патент, мөн интернетээр нэвтэрч зохиогчийн эрхийн бүхий л төрлийн уран бүтээлийг үзэж сонирхдог. Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээг хангадаг бүхий л эд зүйл оюуны өмчийн эрхийн хамгаалалтын ямар нэгэн объектоор хамгаалагдаж бидний хэрэгцээг хангаж байдаг. Тэгэхээр тулгамдсан асуудал гэхээс илүү хууль, эрх зүйн орчин хүмүүсийн харилцааг дагаад өөрчлөгдөн, шинэчлэгдэх нь зайлшгүй. Харин энэ талаарх хүмүүсийн ойлголт л дутмаг байна. Оюуны өмчийн талаарх мэдээллийг бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд манай байгууллагын www.ipom.mn сайтаас мэдээлэл авч болно хүн бүрт патентийн мэдээлэл ил байгаа.

-Оюуны өмчийг хуулбарлаж, борлуулдаг хүмүүст ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-С.Ганзориг: Эдгээр хүмүүсийг Зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохих ёсоор прокурорт бүртгүүлэн, хариуцлага тооцуулж ажиллаж байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 8.3, 8.4, 8.5-д зааснаар уг гурван хуулийн хэрэгжилтийг хангаж, хянаж ажиллахаар зохицуулсан байгаа. Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан бол иргэн 500 000 төгрөг, хуулийн этгээд 5 000 000 төгрөгийн торгууль, мөн дээр нь үйл ажиллагааг зогсоох болон зөрчилтэй барааг хураан авах хариуцлага ногдуулж байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн зөрчсөн тохиолдолд иргэн 300 000 төгрөг, хуулийн этгээд 3 000 000 төгрөгийн торгууль, мөн патентийн хууль зөрчсөн бол дээрхтэй ижил хэмжээгээр хариуцлага ногдуулж зөрчилтэй барааг хураан авч, үйл ажиллагааг зогсоох гэсэн арга хэмжээнүүдийг авч байна.

-Зохиогчийн эрхийг зөрсөн тохиолдол жилд дунджаар хэчнээн ирдэг вэ?

-С.Ганзориг: Жилд дунджаар зохиогчийн эрхийг зөрчсөн 350 орчим гомдол ирдэг. Нэг гомдлын дагуу 100 газарт шалгалт хийх болон нэг газарт ч шалгалт хийх тохиолдол бий. Энэ нь тухайн гомдлын объектоос л шалтгаалдаг л даа. Тухайн шалгалтаар явж үзэхэд давхардсан тоогоор 900 орчим шалгалт хийгддэг юм. Харин Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зөрчлийн хэрэг нээж  процесс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хугацаагаараа үргэлжлээд явж байгаа.

-Оюуны бүтээл давхацсан тохиолдлууд ирж байна уу?

-С.Ганзориг: Мэдээж ирдэг. Энэ тохиолдолд тухайн хүнд ямар бүтээлтэй шийдэл нь ижил төсөөтэй болохыг  тайлбарлан, бичгээр өгдөг.

С.Урангэрэл: Үүнийг давхардсан гэхээс илүү шинэ бүтээл биш гэж ярьдаг юм.

-Өнгөрсөн жилийн хувьд иргэдийн хэрэглээ, зардлыг хөнгөвчилсөн оюуны онцлох ямар бүтээлүүд бүртгэгдэв. Тухайлбал, цахилгаан хөдөлгүүрээр патент авч байсан шүү дээ?

-С.Урангэрэл: Оюуны өмчийн бүтээлүүд бүгд л эдийн засагт хэмнэлттэй, үр ашгаа өгөх, ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн технологиуд байдаг учраас онцлон хэлэх хүндрэлтэй.

-Өнгөрсөн онд хэчнээн оюуны өмчийн бүтээлд патент олгов?

-С.Урангэрэл: Өнгөрсөн оны хувьд 220 оюуны өмчид патент авах хүсэлт ирснээс 100 орчим бүтээлд олгосон.

-Зохион бүтээгч патентыг ямар процессоор авдаг юм бэ?

-С.Урангэрэл: Патентын өргөдөл хүлээж авснаас хойш шинжээч шүүлтээ хийж үзнэ. Үүнд гурван шалгуур байдаг. Тодруулбал, шинэ байх, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой, шинэ бүтээлийн түвшин агуулсан зэрэг шалгуурыг хангаж байгаа эсэхээс дүгнэлтээ гаргадаг. Хэрэв шалгуурыг хангаж байвал патентаа олгох дүгнэлтээ гаргаад, Оюуны өмчийн мэдээ сэтгүүлд хэвлэдэг. Яагаад шинэ патентыг хэвлэдэг вэ гэхээр олон нийтийг мэдээллээр хангах болон гуравдагч этгээдээс эсэргүүцэл гарах эсэхийг хардаг юм. Өөрөөр хэлбэл, уг бүтээл шинэ биш байна, энэ хүний зохиосон бүтээл биш байна гэх эсэргүүцэл гаргах боломжийг хангаж гурван сар хэвлэлдээ байлгадаг. Хэрэв тус хугацаанд ямар нэгэн гомдол ирээгүй бол патент олгодог журамтай.

-Оюуны өмчийн газраас хяналт шалгалтыг сайжруулахаар хэрхэн ажиллаж байна вэ?

-С.Ганзориг: Сургалт, сурталчилгааг эрчимтэй зохион байгуулж ажиллаж байна. Мөн сургалт хийж өгөхийг хүссэн байгууллага, их, дээд сургуулиудаар очиж мэдээлэл өгдөг. Түүнчлэн иргэд энэ талаарх мэдээллийг http://publish.ipom.mnхуудсаар авах боломжтой болсон. Энд оюуны өмчид бүртгэлтэй бүх патент, мэдээллүүд байршдаг юм.

С.Урангэрэл: Уг вэб хуудсыг ашиглалтад оруулснаар Оюуны өмчийн газрыг зорьж, зөвлөгөө авах иргэдийн тоо харьцангуй нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд би хийж буй бүтээлээ хамгаалуулах ёстой юм байна гэх ойлголттой болж байна гэсэн үг шүү дээ.

-Бараа бүтээгдэхүүний патентын мэдээллийг ил болгосноор ямар давуу талтай юм бэ?

-С.Урангэрэл: Иргэн бараа үйлдвэрлэх гээд судалгаа хийгээд л яваад байдаг. Гэтэл уг бараанд аль хэдийн патент авсан байх магадлалтай шүү дээ. Тиймээсhttp://publish.ipom.mnвэб хаяг руу ороод хайлт хийгээд харвал тухайн гаргах гээд байгаа бүтээлээр патент авсан байвал гараад ирнэ гэсэн үг. Энэ тохиолдолд мэдээж цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна тухайн бүтээлийн судалгаанд тулгуурлан уг бүтээлийг сайжруулах талаар буюу дараагийн шатнаас нь судалгаагаа хийх ажилдаа орох боломжтой. Өөрөөр хэлбэл, бүгдийг эхнээс нь хийж цаг алдахгүй шүү дээ. Тиймээс эхлээд тус вэб сайтаар зочлон өөрийн хийх гэж буй бүтээлийнхээ талаар хайлт хийж үзэх нь эрсдэлээс хамгаална гэж ойлгож болно.

Патентийн хуулиар зохицуулагдаж буй эрхийн хамгаалалтын объектууд нь тус бүрдээ өөр өөр хугацаагаар хамгаалагддаг ашигтай загвар 7 жил, бүтээгдэхүүний загвар, Шинэ бүтээлийн патент 20 жилийн хугацаатай байдаг. Харин уг хугацаа нь дуусчихсан хэрэгтэй технологи байж болно. Энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд өмнө нь хэрэглээнд гарч байсан бүтээгдэхүүнийг ашиглаж болдог давуу талтай.

-Уг вэб сайтыг хэрхэн ашиглах вэ?

-С.Ганзориг: Дээрх вэб хаяг руу ороход баруун дээд буланд бүтээгдэхүүний загвар хайх болон патент, барааны тэмдэг гэх цэс бий. Уг цэсээс өөрийн сонирхсон мэдээллээ хайж болно. Тухайлбал, шинээр зуух үйлдвэрлэх гэж байлаа гэж бодъё. Тэгвэл энэ төрлийн хэчнээн патент байгаа болон технологи аргыг нь харж болно. Мэдээж технологийн өөр аргаар хийж байж патент болно шүү дээ. Жишээлбэл, патент цэснээс зуух гэж хайя л даа. Доор харагдаж байгаачлан хэзээ авсан, ямар гэрчилгээтэй гээд дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх юм.

 

Энд нэг зүйл тодруулахад ижил бүтээгдэхүүнтэй хэчнээн ч патент байж болно. Хамгийн гол нь түүнийг үйлдвэрлэх арга, технологи нь өөр байх ёстой юм.

 

-Сая Маамуу брэндийн Ами, Тами дүрээр зөвшөөрөлгүй бүтээл гаргасан зөрчил гарлаа. Энд ямар арга хэмжээ авч ажиллав?

-С.Ганзориг: Энэ талаарх гомдол одоогоор Оюуны өмчийн газарт ирээгүй байна. Учир нь тухайн байгууллагаас хууль бусаар олшруулан борлуулж байгаа хувь хүнд мэдэгдээд өөрсдөө урьдчилан сэргийлэх, зохицох боломж байдаг юм. Тухайлбал, ном байлаа гэхэд нийт иргэдэд төдийлөн хортой зүйл биш л дээ. Зөвхөн өмчлөгчийн эрхийг хөндөж байгаа гэсэн үг. Тиймээс заавал Оюуны өмчийн газарт ирэх шаардлагагүйгээр талууд зохицож, зөрчлөө арилгаж болдог. Уг зарчмаар зөрчлөө арилгуулсан байх магадлалтай.

-С.Урангэрэл: Уг нь үйлдвэрлэгч уг бүтээлийг ашиглая гэвэл лицензийн гэрээгээр тодорхой хугацаанд, тодорхой нөхцөлтэйгөөр ашиглаж болдог юм. Ингэхдээ мөн тодорхой төлбөр төлдөг. Өөрөөр хэлбэл, заавал оюуны өмчийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах биш хуулийн дагуу ашиглах боломж байдгийг ойлгох хэрэгтэй.

-Оюуны өмчийн патентыг алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж байдаг уу?

-С.Урангэрэл: Эрхээ авч хамгаалуулж байгаа нь л урьдчилан сэргийлэх ажиллагаа гэж ойлгож болно.

-Ер нь сүүлийн үед оюуны өмчийн хулгай зохион байгуулалттай болж байна гэх юм?

-С.Ганзориг: Тийм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байна. Мөн олон жилийн хөдөлмөрийн үр дүн, олон хүний хөдөлмөрөөр бүтээсэн зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшичгийн зөвшөөрөлгүй CD, DVD болгон зарж буй хүмүүсийг зохион байгуулалттай гэж хэлж болно. Аж үйлвэрийн өмчийн зөрчил ч иргэдийг төрөөгөлд оруулж хуурамчаар худалдан борлуулдаг тохиодолууд олон бий. Ер нь ямар брэндийн бараа ихээр зарагдаж байна түүнийг л хууль бусаар оруулж ирэх нь их байдаг шүү дээ.

-С.Урангэрэл: Мөн монголчууд хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар өөрсдөө захиалга өгдөг гэх мэдээлэл ирж байгаа.

-Дэлхийн томоохон брэндийн хуулбар нь манай улсад их байдаг гэж яригддаг шүү дээ. Энэ талаар гомдол ирж байв уу?

-С.Ганзориг: Ирдэг. Тухайлбал, Өнгөрсөн онд Шампански газар зүйн заалтын зөрчил гаргасан гэж Оюуны өмчийн газраас тодорхой газруудад зөрчил гаргасан шалтгаанаар хариуцлага оногдуулсан.

-С.Урангэрэл: Манайхан Шампанскийг Оргилуун дарс гэж хэлж заншсан. Гэтэл энэ нь Францын Шампайн мужид тариалсан, тодорхой сортын усан үзмээр хийсэн Оргилуун дарс юм. Тэгэхээр бидний хэрэглээд байгаа Champagne буюу Шампански нь тухайн улсын газар зүйн заалтыг зөрчиж буй гэсэн үг. Тиймээс үйлдвэрлэгч өөрийнхөө нэрийг өгөөд харин доод талд нь Оргилуун дарс гэх тодотголтой л байх нь зөв. Түүнээс биш Champagne гэх  нэрийг дахин ашиглах боломжгүй юм.

-С.Ганзориг: Оюуны өмчийг дээдлэн хүндэтгэж мөн дээрх манай байгууллагын вэб хуудаснаас мэдээллийг авч бусдын эрхийг зөрчихгүй байхыг уриалж байна. Танай сайтын хамт олонд амжилт хүсье.

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 7 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    3 цаг 15 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    3 цаг 37 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    4 цаг 7 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    4 цаг 28 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    4 цаг 33 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    5 цаг 6 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    5 цаг 27 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    7 цаг 18 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    8 цаг 1 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    8 цаг 22 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    8 цаг 35 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    8 цаг 48 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    9 цаг 3 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    9 цаг 22 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    9 цаг 23 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    9 цаг 51 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    9 цаг 52 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    10 цаг 1 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    10 цаг 29 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК