Английн Премьер лигийн “Кардифф Сити” багийн тоглогч, Аргентины Эмилиано Салагийн сууж явсан онгоц нэгдүгээр сарын 22-нд нисч яваад радараас алга болсон билээ. Тэгвэл түүний зорчиж явсан "Piper PA-46 Malibu” онгоц Ла Маншийн хоолойн далайн ёроолоос олдсон бөгөөд сүйрсэн онгоцны үлдэгдэл дотроос Эмилиано Салагийн цогцосыг олжээ. Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр онгоцны далавч мөстсөнөөс осол гарсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн нисгэгч Дэвид Айбботсон зорчигч тээвэрлэх лицензгүй байсан нь тогтоогдсон бөггөд түүний цогцосыг одоогоор олоогүй байгаа аж.
Сэтгэгдэл (1)