Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд ирэх гуравдугаар сарын 02-04-нд болох гэж байна. Уг баярын үеэр гадаад, дотоодын жуулчдад зориулсан олон шинэлэг арга хэмжээ, уралдаан тэмцээн болох аж.
Тухайлбал, мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж, би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох юм байна.
Мөн энэ жилийн хувьд иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт тавиулж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргахаар төлөвлөжээ.
“Хөх сувд-2019” мөсний баярын хөтөлбөрийг танилцуулъя.