Монголын шатарчин Уртнасангийн Насанжаргал өчигдөр Дэлхийн шатрын холбооны Их мастер цолны болзол хангалаа. Тэрбээр Серби улсад хоёр хоногийн өмнө (2.6-11-нд) өндөрлөсөн шатрын "GM Third Saturday 105" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, дэд байрт орсон байна. Энэ амжилт түүнийг Их мастерын болзол хангахад чухал нөлөө үзүүлжээ. "Эрч" спорт хорооны тамирчин У.Насанжаргал Дэлхийн шатрын холбооны Их мастерын болзол сонссон Монголын 10 дахь тамирчин болж байна.
Б.Жаргал