“Дакар-2019” олон улсын уралдаанд Монголын баг оролцож, автомашины SxS ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар 10 өдрийн уралдааны амжилттай туулсан анхдагч болсон билээ.
Монголын автомастеруудын холбоог тамирчид өөрсдөө нэгдэн байгуулж, 13 жил тасралтгүй тэмцээн уралдаан зохион байгуулж ирсэн түүхтэй. Үүний үд дүнд Монголын авто спортын тамирчдын ур чадвар, техникийн үзүүлэлт сайжирсныг олон улсын тэмцээнд оролцож байгаа амжилтаар харж болно.
Автомашины бартаат замын цуврал уралдаан 2019 оны анхны тэмцээн “Автохим-мастеркросс 2019” энэ сарын 24-нд Морингийн даваанд болно. Одоогоор уг уралдааны бүртгэл явагдаж буй бөгөөд 50 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ.
2019 оны анхны уралдааныг “Автохим” ХХК ивээн тэтгэн явуулах юм байна.
Б.Жаргал