Жиү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 17-н буюу нөгөөдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болно.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас Монголын жиү-жицү бөхийн холбооны "алтан гишүүн" өргөмжлөлт Л.Эрдэнэбаяраар ахлуулсан Азийн наадмын анхны медальт Ц.Удвал, ДАШТ-ий хүрэл медальт Б.Хулан тэргүүтэй 28 тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм байна.