Арабын Нэгдсэн Эмират улсад пара буудлагын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас гурван тамирчин цэц сорьж байна. Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд З.Ганбаатар мѳнгѳн медаль хүртжээ.
З.Ганбаатар өмнө нь Дэлхийн аварга болж, "Рио-2016" паралимпийн наадамд оролцсон манай шилдэг тамирчин юм. Мөн хийн гар бууны багийн төрөлд З.Ганбаатар, Г.Баярцэцэг, Г.Ганзориг нар мѳнгѳн медаль хүртсэн байна.
Б.Жаргал