Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөл, шинэчлэсэн дүрмийн семинар боллоо. Энэ үеэр шүүгчдийн зөвлөлийн даргаар IJF-ийн олон улсын шүүгч Баасанжавын Ууганбаатарыг томилсон бол нарийн бичгийн даргаар олон улсын шүүгч Шаравын Баясгаланг томилсон байна. Мөн бүс хариуцсан шүүгчдийн зөвлөлийн даргыг сонгон томилсон бөгөөд зүүн бүсийг олон улсын шүүгч Цэрэнжавын Алтанцог, төвийн бүсийг олон улсын шүүгч Батмөнхийн Болорцацрал, баруун бүсийг олон улсын шүүгч Доёдын Бадрах, хангайн бүсийг Ядамцоогийн Согоо нарыг томилжээ.
Б.Жаргал