Германы Дюсельдорф хотод жүдо бөхийн энэ оны хоёр дахь Их дуулга болж, манайхан нэг алт, гурван хүрэл медаль хүртснээр 93 орноос 10 дугаар байрт бичигдлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт Л.Сосорбарам мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Их дуулгаас тав дахь алтан медалиа хүртэж буй нь энэ.
Түүний мөнгөн медаль булган сүүлтэй байж, 57 кг-д Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү хүрэл медаль хүртсэн. Ингээд болоогүй өчигдөр +100 кг-д Ө.Дүүрэнбаяр Японы Юүсэй Огаваг ялснаар Их дуулга тэмцээний хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Д.Сумъяа аварга Их дуулга тэмцээний медалийн тавцанд зургаа дахиа гарч байгаа бол Ё.Басхүү хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.
Б.Жаргал