Хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн 12 удаагийн аварга “Эрчим” баг Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны хариу тоглолтоо хийхээр БНАСАУ-ыг зорив. Манай залуус тус улсын “Риомион” багтай Пхеньян хотод тоглох юм. Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-нд Улаанбаатарт болоход 3:0-ээр “Риомион” баг хожсон бол хариу тоглолт нь нөгөөдөр (02.27-нд) болох юм байна “Эрчим” багийн хувьд энэ жил 1998-1999 оны залуу тоглогчдоор багаа бүрдүүлжээ.
Б.Жаргал