Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё гуравдугаар сарын 10-24-нд болох бөгөөд банцүкег ёкозүна Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх юм байна.
Барууны магнайд Какүрюү М.Ананд аварга бичигдсэн бол энэ тэмцээнд хоёр озеки, нэг сэкиваке, нэг комүсүби цолтон барилдана. Хаврын тэмцээнд Монголын 22 сүмоч зодоглох бөгөөд макүүчи зиндаанд зургаа, жүрёод тав, макүшитад зургаа, сандамэд хоёр, жониданд гурван бөх зодоглохоор болжээ.
Б.Жаргал