ОХУ-ын Киров хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 8-10-нд болох бөгөөд манайхаас хоёр тамирчин өрсөлдөх юм байна. Энэ тэмцээнд дасгалжуулагч Ц.Хосбаяр, Х.Нямдоогийн удирдлага дор “Сутайн бор” клубын тамирчин О.Сайханжаргал хурд болон техникийн төрөлд, Н.Хэрлэн хурдны төрлөөр өрсөлдөх юм.
Тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан Б.Ариунбаатар хүндэтгэх шалтгаанаар өнжихөөр болжээ.
Б.Жаргал