Беларусь улсын нийслэл Минск хотод самбо бөхийн Ерөнхийлөгчийн цом олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монголын баг есөн медаль хүртлээ.
23 дахь удаагийн энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Н.Хадбаатар, 68 кг-д Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг нар алтан медаль хүртснээр Беларсийн тэнгэрт төрийн дуулалаа гурвантаа эгшиглүүлсэн байна.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ч.Ойдовчимэд хүрэл, 56 кг-д Ч.Аззаяа мөнгө, эрэгтэйчүүдийн 62 кг-д Л.Өнөболд мөнгө, +100 кг-д Д.Пүрэвдорж хүрэл, -100 кг-д Б.Серик хүрэл медаль хүртсэн бол байлдааны самбо бөхийн 62 кг-д Ц.Төгсболд мөнгөн медаль хүртжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)