ОХУ-ын Красноярск хотод Дэлхийн оюутны өвлийн спортын наадам ирэх сарын 2-12-нд болох бөгөөд спортын 11 төрөлд 60 орны 3500 тамирчин оролцох юм байна. Манай улсаас спортын таван (цана, цаны орон зай барамжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайл) төрөлд 16 оюутан тамирчин өрсөлдөнө.
Тэгвэл өнөөдөр тус наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчдыг үдэн гаргах ёслол болсон бөгөөд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар оролцов. Энэ үеэр тэмцээнд оролцох тамирчдын “Келме” брэндийн найман иж бүрдэл хувцас гардууллаа. Монголын оюутан тамирчид 1991 оны Саппарогийн Универсиадаас хойш 14 дэх жилдээ оролцож байгаа нь энэ юм.
Б.Жаргал