Энэтхэгийн Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна.
Өнөөдөр (02.27-нд) тэмцээний эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Азийн наадмын аварга, ОУХМ Г.Нандинзаяа өрсөлдөж, 414.1 оноогоор зургадугаар байрт шалгарлаа. Энэ тэмцээний эхний хоёрт шалгарвал “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрх олгож байгаа юм. Г.Нандинзаяагийн өрсөлдсөн дасгалд Швейцарийн тамирчин түрүүлж, БНХАУ-ын буудагч мөнгөн медаль хүртэж, “Токио-2020” олимпийн наадмын эрх авлаа.
Б.Жаргал