АНУ-ын Даллас хотод жүдо бөхийн нэгэн сонирхолтой халз барилдаан болох нь ээ. Энэ барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир Мексикийн жүдоч Саучедотой хүч үзэхээр болсон нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг ихээр татаж байна. Гавьяат маань их спортоос зодог тайлаад хоёр жил болсон. Хоёр жүдочийн барилдаан долоон минут үргэлжлэх хугацаатай бөгөөд хоёр ипон үнэлгээ болон боох мэхээр ялах боломжтой юм. Энэ барилдаан ирэх сарын 9-нд болох юм байна.
С.Ням-Очиртой барилдах Саучедо гэж хэн бэ?
“Infantile Pan-Ams México” тэмцээний хүрэл медаль (2012 он) “Infantile Pan-Ams El Salvador” тэмцээний мөнгөн медаль (2013) -АНУ-ын нээлттэй тэмцээний алтан медаль (2014) -“Torneo Tomoyoshi Yamaguchi Toluca” тэмцээний алтан медаль (2014) -“La olympiada national” тэмцээний мөнгөн медаль (2015) -Үндэсний олимпийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль (2015 онд АНУ-ын Техас).
Б.Жаргал