Улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойд зориулсан “Эх орончдын өдөр”-ийн барилдаан нөгөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Гахай жилийн анхны барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдах юм. Энэ барилдаан 2005 онд анх болоход дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Д.Сумъяабазар аварга үзүүрлэж байв. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Э.Оюунболд арслан үзүүрлэсэн байна.
Б.Жаргал